Hari ug hicheel 4-r angi

2011-03-25,

хөдөлгөөний бодлогууд

2011-03-22,

Бие дааж бодоорой.

  1. Хоорондоо 600км зайтай хоёр газраас хоёр машин зэрэг угталцан гараад 6 цагийн дараа уулзав. Хэрэв нэг машин нь нөгөөгөөс цагт 12км-ээр илүү хурдтай бол машин тус бүрийн хурдыг ол.

  2. Хоорондоо 384км зайтай хоёр хотоос хоёр машин биесийн зүг чиглэн хөдөлжээ. Нэг нь цагт 36км, нөгөө нь цагт 28км хурдтай явсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?

  3. Хоорондоо 150км зайтай байхад суудлын тэрэг ачааны машиныг гүйцэхээр хойноос нь хурдлав. Хэрэв суудлын тэрэг цагт 60км, ачааны тэрэг цагт 35км хурдтай явсан бол суудлын тэрэг ачааны машиныг хэдэн ца...

Даалгавар1

2011-03-22,

Бие дааж бодоорой.

  1. Ногооны аж ахуйн талбайн 17 нь 490га бол нийт талбайг ол.

  2. Тариалангийн талбайн 57 нь 350 га бол бүх талбайг ол.

  3. Луувангийн 419 хэсгийг чихэр эзэлдэг. 1140ц лууванд хэдэн центнер чихэр байх вэ?

  4. Номын 29 хэсгийг уншихад цаана нь тэр номын хэдний хэдэн хэсэг уншаагүй үлдэх вэ?

  5. Хүүхэд номын 29 хэсгийг уншихад цаана нь тэр номын уншаагүй 133 хуудас үлдсэн бол хэдэн

    хуудастай ном бэ?

  6. Би ном авахад 280 төг төлсөн нь миний бүх мөнгөний 411 хэсэг юм. Би хэдэн төгрөгтөй байсан бэ?

  7. Байгаа мөнгөний 524 -ыг зарцуулахад 1520төг үлдэв. Анх ...

Даалгавар

2011-03-22,

Бие дааж бодоорой.

  1. Хоёр тооны нийлбэр 4470. Нэг тоог нөгөөд нь хуваахад 5 ноогдоно. Тоо тус бүрийг олоорой.

  2. Хоёр тооны нийлбэр 4848. Нэг тоо нь нөгөө тооноосоо 7 дахин бага бол уул хоёр тоог ол.

  3. Айлын үхэр ба хонины тоо толгой 700. Үхэр нь хониноосоо 13 дахин цөөн. Үхэр ба хонь тус бүр хэд вэ?

  4. Хоёр тооны нийлбэр 2770. Нэг тоо нь нөгөөгөөсөө 186-аар илүү бол тоо тус бүрийг олоорой.

  5. Хоёр тооны нийлбэр хамгийн их дөрвөн оронтой тоо. Ялгавар нь хамгийн их гурван оронтой тоо. Тоо тус бүрийг олоорой.

  6. Хоёр тооны нийлбэр 16700. Тэр хоёр тооны ялгавар 1980. Тоо ...

Мэдэхэд илүүдэхгүй л болов уу?

2011-03-22,
Сайн байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсарын үе юм. Найз нөхдийнхөө дунд байраа эзэлнэ гэдэг нэг талаас найз нөхдийнхөө нэг хэсэг болох, нөлөө талаас өөртөө итгэх итгэлийн асуудал юм. Хүнлэг бус, хэт шүүмжлэгч, эсвэл өөрийгөө бусдаас илүү гэж үздэг. Хүүхдүүдтэй найзлах хүмүүс тун ховор байдаг. Өсвөр насанд бусад бүх насныхнаас илүүтэйгээр найз нөхөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ насанд сэтгэл зүрхээ хуваалцах найзыгаа олж авснаар бүх саад бэрхшээл илүү хялбар давах болно. Ихэнх өсвөр насныханд н...

Жишиг даалгавар

2011-03-21,

Жишиг даалгавар

  1. Бие гэж юуг хэлэх вэ?

     ...........................................................................................................
  1. Биеийг юу гэж ангилах вэ?

    ............................................................................................................

  2. Бие юунаас бүрдэх вэ? Шим ба шим бус бодисыг жишээгээр нэрлээрэй.

...................................................................................................

...................................................................................................

  1. Амьд бие амьгүй би...

Өөрийгөө шалгаарай

2011-03-21,

Байгалийн ухаан

  1. Эдгээрээс аль нь амьд бие вэ?

а. Ширээ б. Цэцэг в. Чулуу г. Цонх

  1. Амьд биеийн амьгүй биеэс ялгарах шинж нь юу вэ?

а. ....................................... б. ....................................... в. ........................

г. ....................................... д. ......................................

  1. Шөнө зүг чигийг ямар одоор баримжаалж болох вэ?

а. алтан гадас б. үүрийн цолмон в. од г. үдшийн гялаан

  1. Сүү хөлдөх нь ямар төлвөөс ямар төлөвт шилжиж байна вэ?

а. хатуу төлвөөс шингэн төлөвт б. шинг...

Байгаль хамгаалах эртний хууль цааз

2011-03-18,
Байгаль орчноо хамгаалах эртний хууль цааз
Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын Монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур,мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Иймээс байгалиа хамгаалах нэг өвөрмөц хэлбэр бол эрт дээр үеэс уул ус , ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. Тухайлбал МЭӨ 3-зууны үед Хүннүчүүд Отгон тэнгэр уулыг тахиж ,зун намрын цагт их тайлган хийдэг байжээ. Мөн Хан хэнтий уулыг тахиж байсан мэдээ 13дугаар зууны сурвалж бичиг "Монголын нууц товчоо"-нд байдаг. Монголчуудын байгалийн баялаг түүний ашиг шимий...

10. Амьддаа бие биеэ хайрла

2011-03-16,
О.Дашбалбар :

Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсг...

9. Тэнгэр шиг бай

2011-03-16,
О.Дашбалбар:

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү мар...

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

2011-02-22,
  • Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт:

Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж  суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм  хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэ...

Монгол улс

2011-01-22,

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш ойрхон байдаг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байр...