Байгаль хамгаалах эртний хууль цааз

2011-03-18,
Байгаль орчноо хамгаалах эртний хууль цааз
Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын Монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур,мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Иймээс байгалиа хамгаалах нэг өвөрмөц хэлбэр бол эрт дээр үеэс уул ус , ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. Тухайлбал МЭӨ 3-зууны үед Хүннүчүүд Отгон тэнгэр уулыг тахиж ,зун намрын цагт их тайлган хийдэг байжээ. Мөн Хан хэнтий уулыг тахиж байсан мэдээ 13дугаар зууны сурвалж бичиг "Монголын нууц товчоо"-нд байдаг. Монголчуудын байгалийн баялаг түүний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах явдал одоо мэдэгдэж байгаагаар 8100 жилийн түүхтэй юм. Тухайлбал "Их засаг" хэмээх хуульд зааснаар усыг ямар нэг хэмжээгээр бохирдуулахад хатуу ял оноож байжээ. Тэрчлэн Юань улсын үед харцага ,хун, тас ,шонхор агнахыг бүр мөсөн цаазалсан нь монгочуудын ,байгалийг хамгаалах өөрөөр нь хамгаалуулах гэсэн мэдлэгтэй холбоотой байв. Өлзийт хааны үед 1294 онд гаргасан хууль цаазын бичигт "Хавар болход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй. Модыг зүй бус огтолж үл болно.Зөрчигчдийг хууль ёсоор ялсугуй.Ой мод их болох аваас албан ба аминд цөм ашигтай "гэсэн байдаг. 16-зууны 2-р хагаст "зургаан хошууны хууль цаазын бичиг "-т "ус буртаглах ахул морь үхэр хоёр ав,үзсэн гэрч үхэр ав"гэж заасан байдаг. Түүнээс хойших үеийн "Халх журам"цаазын бичигт "Мэдэж байж шоглож ус буртаглаваас шүдлэн морь ,үхэр хоёрыг ав. Үзсэн гэрчид үхэр өг" гэжээ. Ан амьтны талаар 1640 оны их цааз бичигт "ангир ,болжмор ,албал морь ав,булга үнэг хярс хэрэм албал ихээс нь гунж ,багаас нь хонь ав гэж заажээ. Тэрчлэн "Түймэр алдсан хүнийг хэн үзсэн хүн нэг морь ав"гэж заасан байдаг байна. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар хамгийн эрт хууль цааз гарган мөрдсөөр ирсэн ард түмэн бол Монголчууд юм. Чухам бид үүгээр бахархахгүй юм бол юугаар бахархах юм бэ?

бичсэн: muugii төрөл: мэдээлэл