Даалгавар

2011-03-22,

Бие дааж бодоорой.

  1. Хоёр тооны нийлбэр 4470. Нэг тоог нөгөөд нь хуваахад 5 ноогдоно. Тоо тус бүрийг олоорой.

  2. Хоёр тооны нийлбэр 4848. Нэг тоо нь нөгөө тооноосоо 7 дахин бага бол уул хоёр тоог ол.

  3. Айлын үхэр ба хонины тоо толгой 700. Үхэр нь хониноосоо 13 дахин цөөн. Үхэр ба хонь тус бүр хэд вэ?

  4. Хоёр тооны нийлбэр 2770. Нэг тоо нь нөгөөгөөсөө 186-аар илүү бол тоо тус бүрийг олоорой.

  5. Хоёр тооны нийлбэр хамгийн их дөрвөн оронтой тоо. Ялгавар нь хамгийн их гурван оронтой тоо. Тоо тус бүрийг олоорой.

  6. Хоёр тооны нийлбэр 16700. Тэр хоёр тооны ялгавар 1980. Тоо тус бүрийг ол.

  7. Гурван тооны нийлбэр 2400. Их тоог бага тоонд хуваахад гарсан ноогдвор нь 6. Дундах тоог бага тоонд хуваахад гарсан ноогдвор 3. Эдгээр тоог олоорой.

  8. Биеийн тамирын 3 дугуйланд хүүхдүүд суралцдаг. Нэгдэхэд нь хоёрдугаараас 4 дахин олон, гуравдахид нь нэгдэхээс 2 дахин олон буюу 120 сурагчаар олон сурагч байсан бол дугуйлан тус бүрийн сурагчийн тоог ол.

  9. Гурван тооны нийлбэр 1200. Их тоог бага тоонд хуваахад гарсан ноогдвор нь 6. Дундах тоог бага тоонд хуваахад гарсан ноогдвор 3. Эдгээр тоог олоорой.

  10. Галт тэргэнд 2880 хүн байсны дотор хүүхдээс эрэгтэйчүүд 4 дахин, эмэгтэйчүүд 3 дахин тус тус олон байсан бол тус бүр хэдэн хүн сууж явсан бэ?

  11. Номын тавиур дээр 960 ном байв. Хэрэв нэг тавиураас нь 180 ном авбал тавиур тус бүрийн номын тоо тэнцүү болно. Тавиур тус бүр дээр хэдэн ном байсан бэ?

  12. Хоёр хот айлын малын тоо нийтдээ 9600 толгой. Нэг хот айлынх нь нөгөөгөөсөө 4 дахин цөөн толгой малтай бол хот айл тус бүрийн малын тоо толгойг олоорой.

  13. Хоёр ангид 600 ном байв. Хэрэв нэг нь нөгөөдөө 60 ном өгвөл тэр хоёр ангийн номын тоо тэнцүү болох юм. Анги тус бүрд хэдэн ном байсан бэ?

  14. Хүүхдүүд хоёр өдөрт 6320кг ногоо хураажээ. Тэд хоёрдахь өдөр нь нэгдэхээсээ 3 дахин бас 120кг-аар их ногоо хураасан бол тэд өдөр бүр хэдэн кг ногоо хураасан бэ?

  15. Хоёр тооны нийлбэр 1927. Нэг нь нөгөөгөөсөө 137-оор бага тоо бол тоо тус бүрийг олоорой.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goy shuu
bi tanai blogt durtai ih goy hicheel bichdeg bi 4 angi tanai blogt durtai shuu dahin tegshitgel ajliin bodlogo zereg hiigeerei please инээх баяртай байна angel
бичсэн aajii цаг: 16:05, 2011-05-31 | Холбоос | |



:-)
 
xaax