хөдөлгөөний бодлогууд

2011-03-22,

Бие дааж бодоорой.

  1. Хоорондоо 600км зайтай хоёр газраас хоёр машин зэрэг угталцан гараад 6 цагийн дараа уулзав. Хэрэв нэг машин нь нөгөөгөөс цагт 12км-ээр илүү хурдтай бол машин тус бүрийн хурдыг ол.

  2. Хоорондоо 384км зайтай хоёр хотоос хоёр машин биесийн зүг чиглэн хөдөлжээ. Нэг нь цагт 36км, нөгөө нь цагт 28км хурдтай явсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?

  3. Хоорондоо 150км зайтай байхад суудлын тэрэг ачааны машиныг гүйцэхээр хойноос нь хурдлав. Хэрэв суудлын тэрэг цагт 60км, ачааны тэрэг цагт 35км хурдтай явсан бол суудлын тэрэг ачааны машиныг хэдэн цагийн дараа гүйцэх вэ?

  4. Ачааны ба суудлын тэрэг нэг сумаас нэг зүг чиглэн нэгэн зэрэг хөдөлжээ. Нэг нь цагт 30км, нөгөө нь цагт 50км хурдтай явсан бол 6 цагийн дараа тэдний хоорондох зай ямар болсон байх вэ?

  5. Хоорондоо 190км зайтай хоёр газраас хоёр мотоциклтой хүн өөд өөдөөсөө нэгэн зэрэг гараад 2 цагийн дараа уулзав. Хэрэв нэг нь нөгөөгөөсөө цагт 7км илүү хурдтай явсан бол тус бүрийн хурдыг ол.

  6. Хоёр хотын хоорондох зай 450км. Хоёр хотоос хоёр галт тэрэг өөд өөдөөсөө угталцан нэгэн зэрэг хөдлөв. Нэг галт тэрэг нь бүх зайг 18 цагт туулдаг, нөгөө нь түүнээс 2 дахин хурдан явна. Тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

  7. Хоёр хотоос хоёр машин өөд өөдөөсөө угталцан гарав. Нэг нь цагт 95км хурдтай 4цаг, нөгөө нь цагт 80км хурдтай 5цаг явахад тэдний хоорондох зай 120км болсон байв. хоёр хотын хоорондох зайг ол.

  8. Хоорондоо 324км зайтай хоёр хотоос аялагчид нэгэн зэрэг яваад 8 өдрийн дараа уулзав. Нэг нь өдөрт 20км явсан бол нөгөө аялагчид өдөрт хэдэн км явсан бэ?

  9. Хоорондоо 54км зайтай байгаа нохой туулайг барихаар хурдлав. Хэрэв нохой минутанд 245м, туулай минутанд 236м хурдалж харайсан бол нохой туулай хэдэн минутын дараа гүйцсэн бэ?

  10. Нэг хотоос 2 дугуйчин нэгэн зэрэг нэг зүг чиглэн хөдөллөө. Нэг нь цагт 15км, нөгөө нь цагт 12км хурдтай бол хөдөлснөөс хойш 4 цагийн дараа нэгдэх дугуйчин нөгөөгөөс хэдэн км зайтай байх вэ?


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

heregtei bodloguud bna
бичсэн nomin (зочин) цаг: 20:45, 2021-01-12 | Холбоос | |



:-)
 
xaax