Мэдэхэд илүүдэхгүй л болов уу?

2011-03-22,
Сайн байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсарын үе юм. Найз нөхдийнхөө дунд байраа эзэлнэ гэдэг нэг талаас найз нөхдийнхөө нэг хэсэг болох, нөлөө талаас өөртөө итгэх итгэлийн асуудал юм. Хүнлэг бус, хэт шүүмжлэгч, эсвэл өөрийгөө бусдаас илүү гэж үздэг. Хүүхдүүдтэй найзлах хүмүүс тун ховор байдаг. Өсвөр насанд бусад бүх насныхнаас илүүтэйгээр найз нөхөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ насанд сэтгэл зүрхээ хуваалцах найзыгаа олж авснаар бүх саад бэрхшээл илүү хялбар давах болно. Ихэнх өсвөр насныханд найз нөхөдтэйгээ ижилхэн байж тэдэн шиг хувцаслаж, тэдэн шиг хувцаслаж тэдэн шиг харагдаж, хийж буй зүйлийг нь даган дуурайдаг.

Тэгвэл өсвөр насны хүүхдэд өөрөөрөө байх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

  1. өрийнхөө зан араншинг ямагт зөв жолоод
  2. Ёжтой үгнээс ямагт зайлсхий
  3. Бусдад саналаа хэлж бай
  4. Алдаагаа хүлээн зөвшөөрч сур
  5. Бусдыг бүү шүүмжил. Өөрт чинь илүү алдаа дутагдал байж болох учраас
  6. Гараар бүтээж болох сайхан зүйлийг сурч ав.
  7. Өөрийнхөө тэмдэглэлт өдрүүдийг хэзээ ч бүү март
  8. Бүжиглэж бай. Бие галбир чинь сайжирна
  9. Эрүүл ахуйг эрхэмлэ. Хэрэв чи багаасаа жижиг сажиг гэлтгүй зүйлд анхаарлаа хандуулж хэвшвэл хожим чамд тус болно
  10. Хамгийн сайныг нь шаардаж, бас энэний төлөө мөнгөтэй байх ёстойг ойлго
  11. Бүү тамхи тат. Найз чинь тамхи татвал чи тат гэсэн үг биш
  12. Мөрөөд, гэхдээ газраас хэт бүү тасар. Мөрөөдлийг биелүүлэх боломжтойд итгэж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчил
  13. Өөртөө хэрэгцээтэй, сайхан зуршлуудыг хэвшүүл
  14. Зурагчны дугуйланд сур. Чамд хэзээд хэрэг болно
  15. Үргэлж өөдрөг, ямагт инээмсэглэж бай. Чиний бүх амьдрал өмнө чинь байгаа тул ингэх шалтгаан бий.                        
Мөн нэмж хэлэхэд эцэг эхтэйгээ чөлөөтэй харьцсанаар ирээдүйд учирч болох олон зүйлээс сэргийлж чадах болно. Туршаад үзээрэй.
Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax